2017 ОНЫ 01-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН  ЖУРАМ”

НЭГ. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

1.1. Зорилго. Сургуулийн орчинд хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл дарамт, эрсдэл учирхаас урьдчилан сэргийлэх.

1.2. Хамрах хүрээ: Энэхүү  журам нь “Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш ажилтан, эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч, сурагчид болон сургуулийн орчинд болон сургуулийн насны хүүхэдтэй харилцаж байгаа этгээдүүдэд хамаарна”

1.3. Зохион байгуулалт:

  • Журмын хяналт хэрэгжилтийн ажлыг сургуулийн захирал, сургуулийн нийгмийн ажилтан нар хариуцна.
  • Хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй мэдээллийг хүлээн авч холбогдох мэргэжлийн байгууллагуудтай холбогдох хүмүүстэй ярилцсаны үндсэнд тухайн асуудлыг мэргэжлийн байгууллагуудтай холбон зуучлах, мэдээлэх шаардлагатай эсэхийг шийдвэрлэх.
  • Хүүхэд хамгааллын журмыг сурагч, багш ажилтан, эцэг эх иргэдэд ойлгомжтой байлгаж, тогтмол танилцуулж  санал бодлыг  нь тусган ажиллаж, үнэлгээ дүгнэлт хийн дахин сайжруулдаг байна.
  • Жилд нэг удаа сургуулийн хүүхэд хамгааллын багаар журмын хэрэгжилтэнд үнэлгээ хийнэ.

1.4. Зарчим:

  • Хүүхдийн дээд эрх ашгийг хүндэтгэх.
  • Хүүхэд бүх талаар хамгаалагдсан байх нь насанд хүрсэн хүн бүрийн үүрэг төдийгүй үе тэнгиихний заавал биелүүлэх зан үйл юм.
  • Хүүхэд бүрийн онцлог , сурах арга барил, хөгжлийн түвшин ялгаатай байдал,  гэр бүлийн нөхцөл боломжийг хүлээн зөвшөөрч тэгш харилцах, хамгаалуулах боломж олгох.
  • Хүүхэд бүрийг мэдээллээр хангах, хүсэл сонирхолыг нь хүндэтгэх замаар хүүхэдтэй итгэлцлийн харилцааг эрхэмлэж харилцана.
  • Хүүхэдтэй зүй бус харьцах асуудал, хүүхдийн эрхийн зөрчил, мэдээлэх,  мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалах.
  • Хүчирхийллийн мөрөөр хариу арга хэмжээ авах , холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх.

ХОЁР. ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ.

2.1  Сургалт сурталчилгаа, мэргэжлийн туслалцаа

  • Сургуулийн нийт ажиллагсдад хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүмүүжлийн эерэг арга зэрэг холбогдох хууль тогтоомж, бодлого журмын талаар мэдээлэл сургалт өгөх ба багш ажиллагсад энэ талын мэдлэгээ байнга нэмэгдүүлж эцэг эхчүүд, сурагчдад тогтмол мэдээллийг олгодог байх.
  • Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын бусад асуудлууд, хор нөлөөллийн талаар сургуулийн ажиллагсдад сургалт явуулж, аливаа дарамт, дээрэлхэлт бусад зөрчлийг нуун  дарагдуулдаггүй соёлыг хэвшүүлнэ.
  • Багш ажилтнуудад шаардлагатай мэдээлэл, мэргэжлийг удирдлагаар хангах ба энэхүү  журмыг хүүхэд бүрт ойлгомжтойгоор сурталчилж, коридор анги танхимын мэдээллийн самбарт тогтмол байлгана.
  • Хүүхдийг хүмүүжүүлэх уламжлал болон орчин үеийн эерэг арга, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалтыг сургуулийн удирдлага, багш нар хичээлээс гадуурх цаг, эцэг эхийн хурал,  сургуулийн эцэг эхийн нэгдсэн хурлаар тогтмол явуулж хэвших, нөхцөл бололцоогоор хангах.
  • Сурагчдад хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамтын хор уршгийн талаар мэдээлэл, сургалт хийн ХҮЧИРХИЙЛЭЛТ ӨРТСӨН ХЭН НЭГНИЙГ АЖИГЛААД МЭДДЭГ ЯЛГАДАГ , ХЭНД ХАНДАХАА мэддэг болгосон байна.  \багш ажилтан, сурагч, эцэг эх, сургуулийн удирдлагууд, сургуулийн нийгмийн ажидлтан\

2.2  БАГШ АЖИЛТАН ШИНЭЭР АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛАХАД.

  • Хүүхдэд хор хохирол учруулж болзошгүй хүнийг ажилд авахаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлсийг хянаж үзнэ.
  • Хүүхэдтэй зүй бусаар харьцаж байсан эсэх, хүүхдийг ойлгох, харилцах чадварын түвшин, хүүхдийн эрх, хөгжил  хамгааллын талаарх  наад захын мэдлэгийг тандах сорил, асуулгыг ажилтан шалгаруулах шалгалтанд заавал оруулна.
  • Ажлын байрыг зарлахдаа “Манай сургууль хүүхэд хамгааллын журамтай , хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт дээрэлхэлт, ялгаврлалыг хэзээ ч тэвчихгүй ” гэсэн агуулгыг ил тод оруулж өгнө.
  • Ажилд орсон ажилтан болон хуучин ажиллаж байсан ажиллагсад “Хүүхэд хамгааллын журмыг баталгаажуулж , уншиж танилцсан, журмын хэрэгжилтийг ханган ажиллана.
  • Энэхүү журмыг зөрчсөн ажилтанд зааж зөвлөх, сануулах, сахилгын арга хэмжээ авах, ажлыг өөрчлөх, түдгэлзүүлэх, чөлөөлөх эсвэл хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээнд тусгана.

ГУРАВ. ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ.

3.1 Үе тэнгийхэн, сурагчид.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хамгийн их гарч байгаа зөрчлүүдээс үе тэнгийхэн байдаг. Хүүхэд хүүхдээ хүчирхийлэх, дарамтлах, дээрэлхэх, үзэгдлийг арилгахын тулд бүхий л арга хэмжээг авна.  Эдгээрт дараах зүйлс багтана.

  • Хүүхдүүд бие биенээ амьдралын түвшин,  сурлага, хувцаслалтаар нь ялгаварлахгүй.
  • Бусдыгаа хэл амаар доромжлохгүй, элдэв нэр хоч өгч дуудахыг хориглоно.
  • бие биенийхээ талаар болон гэр бүл, найз нөхдийн талаар худал үг, сөрөг мэдээлэл тараахгүй.
  • Хэн нэгний биед гэмтэл хохирол учруулахгүй
  • бусдын зүйлийг хэлэхгүй авах, булаахыг хориглоно.
  • Хүүхдүүд хэн нэгнээс мөнгө нэхэхийг хориглоно.
  • Бие биенээ дээрэлхэж, дарамтлахыг хориглоно.
  • Сургуулийн байр, байшин, сандал ширээн дээр доромжилсон үг бичихгүй.
  • Халуун ус, 00-д орохдоо бие биенээ хүлээж хүндэтгэн соёлтой үйлчлүүлнэ.

Энэхүү журмыг зөрчсөн хүүхдэд сануулах, эцэг эхийн хамт албадан уулзалтад хамруулах, хөдөлмөрийн хүмүүжил олгох,  сургуульд суралцах эсэхэд хязгаарлах зэрэг хариуцлага хүлээлгэнэ.

3.2 Сургуулийн удирдлага, багш ажилтан.

  • Хүүхдийг зодох цохих, чимхэх, ёврох, муухай харахыг хориглоно.
  • Хүүхдийг элдэв үгээр гутаан доромжлохыг хориглоно.
  • Хүүхдийг олны өмнө муулах, гоочлох, бусадтай харьцуулахгүй байх амьдрал ахуйг нь дэлгэж ярилцахгүй байх, тулгамдсан асуудал, зөрчлийг шийдвэрлэх зорилгоор тодорхой хүмүүстэй холбон зуучлахаас бусад тохиолдолд ярианы сэжүүр болгон асуудлыг шийдвэрлэх зорилго үгүй ярихыг хатуу хориглоно.
  • Буруу үлгэр дуурайл үзүүлэхгүй байх, \Архи уух, тамхи татах, бүдүүлэг үг хэрэглэх, шалиш үг ярих, худал хуурмаг, ном сэтгүүл , бичлэг\
  • Хүүхдийн итгэлийг алдахгүй байх, итгэлийг олж сурах.
  • Хүүхдийн нууцыг чанадлан хадгалах.
  • Хүүхдийн хичээл сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанаас бусад шалтгаанаар оройтуулахгүй байх.
  • Ялгаварлан гадуурхахгүй байх.
  • Сурагчдыг хичээлийн болон хичээлийн бус цагаар өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд элдэв зүйлд зарахгүй байх.
  • Хичээлийн цагаар хүүхэдтэй уулзах, авч явах шаардлагатай бол эцэг эх, анги удирдсан багш, сургуулийн удирдлагаас зөвшөөрөл авна.
  • Сургуулийн орчинд насанд хүрээгүй хүүхэд, машин, мотоцикль унахыг хатуу хориглоно. Эдгээр зөрчлийг гаргуулахгүй байх, таслан зогсоох ажлыг багш ажилтан бүр хариуцна.

Энэхүү журмыг зөрчсөн удирдлага багш ажилтанд тухайн зөрчлийн хүнд хөнгөнөөс хамааруулан сануулах, албадан сургалт, мэдээлэл өгөх, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

3.3  Сургуулийн орчны эрсдлээс хамгаалах.

  • Шат довжоог халтиргаагүй болгох.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан зам гарцтай байх.
  • Гэрэлтүүлэг хүртээмж, агааржуулалт хэвийн хэмжээнд байна.
  • Тог цахилгааны монтаж, эд хогшлийн бэхэлгээ найдвартай байна
  • Ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүнийг ээлтэй байдлаар ашиглана.
  • Сургуулийн гал тогоо, үдийн цайны гал тогооны хоол үйлдвэрлэл, түгээлт, эрүүл ахуй, үйлчилгээний соёл, эрүүл зөв харилцаанд хяналт тавьж ажиллана.
  • Хичээлүүдийн лабораторийн бодис урвалж, заалны тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хариуцсан ажилтан анхаарах.
  • Анги  бүр анхны тусламжын хайрцаг, эрүүл мэндийн булантай байна.
  • Онцгой байдлын үед ажиллах арга зүйг хүүхэд бүр эзэмшсэн байна. \Сургуулийн эмч, Иргэний боловсролын багш, анги удирдсан багш, Хөдөлмөр хамгааллын ажилтан практик дадлага арга зүйгээр хангах\
  • Сургууль , дотуур байрын хогийн цэг ,ариун цэвэр, 00-н цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж байнга хяналт тавих. \сургуулийн эмч\
  • Сургуулийн хашаа, 00 гэрэлтүүлэгтэй байна.  Анги кабинет, коридор эрсдэлт бүсүүд камертай байна. \ Сургуулийн жижүүр байнга хянаж байх\

Дээрх орчны бүрдүүлэхэд сургуулийн захирал биечлэн хариуцна.

ДӨРӨВ.  ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ.

Сургуулийн орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдсөн юм уу тус сургуульд суралцдаг хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа тохиолдолд багш, ажилтан, хүүхдүүд энэ талаар сургуулийн захирал нийгмийн ажилтанд шууд мэдээлэх үүрэг хүлээнэ. Тухайн сургуулийн удирдлага хүүхэд хамгааллын зөрчлийг мэдээлэх, хүлээн авах , хариу үйлдэл үзүүлэх ажлын зохион байгуулалтыг батална. Сургуулийн орчинд гарсан хүүхдийн эрхийн зөрчлийг шийдвэрлэх арга зам нь:

  • ЗӨРЧЛИЙГ МЭДЭЭЛЭХ
  • ЗӨРЧЛИЙГ БҮРТГЭХ
  • ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХ
  • СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭХ.
  • САЛБАРЫН ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭХ
  • ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ
  • ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ.

Хүчирхийллийг мэдээлэх, шийдвэрлэхдээ хувь хүний нууцыг чанадлан хадгална.

ТАВ. ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ.

Хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн , хүчирхийлэлд өртсөнтэй холбоотой мэдээллийн мөрөөр холбогдох үүрэг бүхий хүмүүс, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч дэмжлэг үзүүлнэ.

  • Асуудалд нухацтай хандаж бүх талд шударгаар үйлчилж нууцыг чанд хадгална.
  • Тухайн асуудал гэмт хэргийн шинжгүй бол асуудлыг дотооддоо шийдвэрлэнэ.
  • Мэргэжлийн хүмүүс , байгууллагад холбон зуучилна.
  • Хууль цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж хэргийг шилжүүлнэ.
  • Бие засах газарт тавих хяналттай , гэрэлтүүлэгтэй байна.  \орой, өглөө\
  • Хүүхэд уралдаан тэмцээнд явах үеийн хамгааллыг онцгой анхаарч шийдвэрлэнэ. \унаа машины бүрэн бүтэн байдал, тэмдэглэгээ, гэрээ жолоочын харилцаа, хариуцлага, хариуцсан багш гэх мэт\
  • Аливаа үйл ажиллагааны хөтөлбөр удирдамжид хүүхэд хамгааллын зарчим хүрээллийг заавал тусгана.

Сургуулийн хүүхэд хамгааллын журмыг сургуулийн удирдлагууд, бүх багш ажилтан, сурагчид, эцэг эх, сайн  дурын ажилтан, сургууль дээр байгаа хүн бүхэн дагаж мөрдөнө.

Хавсралт 1-ийн баталгааны хуудсыг хичээлийн жилийн багш ажилтны анхны хурлаар баталгаажуулж ажиллана.

ХАВСРАЛТ 1

\Хүүхэд хамгааллын журамд хавсаргана\

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН    “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ”-ЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ  БАЙГУУЛЛАГЫН  АЖИЛТНЫ БАТАЛГААНЫ ХУУДАС

 20.. оны .. сарын ….. өдөр ______________ ургийн овгийн  ___________      ний /ны/  _____________, миний бие нь энэхүү Хүүхэд хамгааллын журмыг уншиж ойлголоо. Би энд дурдсан зарчмуудыг хүлээн зөвшөөрч энэ байгууллагад ажиллах хугацаандаа хүүхэд хамгааллын  журмыг хэрэгжүүлэхээ ухамсарлаж ямагт санаж явах болно.

_______________________, ___________________ (Овог нэр) (Гарын үсэг) ___________________________________ (Албан тушаал)

Close Panel