2012 онд авьяас хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгээр бүсийн сургуулиудаас 1-р байр, бүсээрээ аймгийн шилдэг бүсээр шалгарсан.
“Морин хуур 2015” улсын уралдаанд хөгжмийн багш О.Батхишиг, бага ангийн багш Г.Энхтуяа нар “Амь нэгтэй ихэр заяа” дуугаараа ажилттай оролцож Хөгжмийн зохиолчдын холбооны “Ая зохиогч” гишүүний үнэмлэх гардаж авсан.
Насан туршийн боловсролын нэгжийн багш нь 2008 онд Монгол Улсын Байгаль орчны үндэсний сүлжээний сургагч багш, 2016 онд Монгол улсын Тогтвортой хөгжлийн үндэсний сургагч багш болж мэргэжил арга зүй, ажлын цар хүрээг нэмэгдүүлж Хөвсгөл, Булган, Архангай, Өмнөговь, Баянхонгор зэрэг аймгуудад байгаль хамгаалал,тогтвортой хөгжлийн агуулгаар сургалт арга зүйгээ түгээн дэлгэрүүлж ажилласныг үнэлж 2018 онд насан туршийн боловсролын нэгжийн ажлаар аймагт 1-р байр эзэлсэн байна.
2016-2020 онуудад боловсролын байгууллагын үйл ажиллагааг чанаржуулах, төрийн албаны манлайлалыг нэмэгдүүлэх, олон нийтэд хүрч үйлчлэх “ЗИС”-ийн зарчмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн байгууллагуудын төрийн албан хаагчидтай хамтран ажиллаж бүх нийтийн зөв дадал, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг эзэмшүүлэх сургалт нөлөөллийн ажлыг малчны хотонд зохион байгуулж судалгааны шинэлэг асуулга аргазүй, ухаалаг мэдээллийн баазыг туршин хэрэгжүүлж байна.
Сургууль завсардалтыг арилгах үе шаттай хүрч үйлчлэх үйлчилгээг үзүүлж 2017-2020 онуудад завсардалтыг бүрэн арилгаж суурь боловсролын үйлчилгээнд сурагчдыг 100% хамруулж байна.
2018-2019 онд Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажлаар аймагт 3-р байранд тус тус шалгарсан байна.
2018-2020 онуудад “Эерэг хүмүүжлийн эзэн сургууль” хөтөлбөрт ажлыг сургуулийн сургагч багш нар санаачлан хэрэгжүүлж багш ажилтан, сурагчдын эрх, ёс зүйн зөрчилгүй хамт олон болон ажиллаж байна.
2019 онд хүүхэд хамгаалал, нийгмийн ажил үйлчилгээ, сэтгэл ханамжаар аймгийн хэмжээнд 3-р байранд орсон байна.
2019 онд аймгийн насан туршийн боловсролын багш нарын дунд зохиогдсон “Шинэ санаа шилдэг бүтээл” болзолт уралдаанд 1-р байр эзэлж сургуулийн насан туршийн боловсролын үйл ажиллагаа аймагтаа төдийгүй улсын чанартай олон хөтөлбөрт ажилд хамтран оролцож байна.
Монгол улсын БСШУСЯ, БМДИ-ээс зохион байгуулдаг 1, 2 ,3 4, 5,10 дахь жилдээ ажиллаж байгаа багш ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтанд тасралтгүй хамрагдаж байна.
