Хамтарч ажилладаг байгууллагууд, хамтын ажиллагааны хүрээ
Хөвсгөл аймгийн БСУГ
- 1920-иод оны үед алс холын Дани нөхөд тухлан суурьшиж хоёр нутгийн ард түмний нөхөрлөл эхэлсэн түүхтэй. Нутгийн ард иргэд тэдний амьдарч байсан газрыг “Дани толгой” хэмээн нэрлэжээ Хэдийгээр цөөхөн Дани хүн манай нутагт ирж суурьшин арваадхан жилийг өнгөрөөсөн ч Европын соёл түгэн дэлгэрч алс буйд Монголын хязгаар нутгийн ардууд үр шимийг нь хүртэж эдүгээ хүрч түүхэн жимээр холбогдсон хоёр ард түмний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тус орны хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн гадаад хэлний сургалтын чанар, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 2017-2019 онуудад англи хэлний багш ирж ажиллав.
- 2019 оны 8-р сард англи хэлний багш Б.Уянгийг Дани улсын нийслэл Копенхаген хотын дунд сургуулийн гадаад хэлний сургалт, үйл ажиллагаа, хотын түүх соёл, уламжлалтай танилцах туршлага судлах аялалд явуулсан.
- 2019 оны 1-р сард Эрээн хотын “Монгол” ахлах сургуультай шифийн харилцаа тогтоож, туршлага судлан хамтран ажиллах гараа эхэлсэн.
