1. Эко сургууль болох алсын хараагаа дэмжиж 2016 онд Аймгийн хэмжээний сургуулиудаас анхдагч болж Монголын ногоон уламжлал сангийн дэмжлэгээр 20000000 сая төгрөгийн өртөг бүхий төслөөр “Ногоон Уламжлал”-ын кабинетыг байгуулан 2016-2019 онуудад “Монголын ногоон уламжлал- манлайлал” 3 удаагийн болзолт уралдаан зарлаж тус танхимын үйл ажиллагааг аймаг, улсад сурталчилж ажиллав.
  2. Монгол улсын засгын газар, БСШУСЯ-аас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл” сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд  төсөл бичиж 2-р шат 6140200, 3-р шат 7146500, 4-р шат 13110000 төгрөгийн төсөл  шалгарч нийт 26113700 төгрөгийн хөрөнгө оруулалтыг  авч сургалтын үйл ажиллагаа, багшийн мэдлэг, хандлага ,аргазүйг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажилласан байна.
  3. Хүүхдийн хөгжил хамгаалал, ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “80 жил-80 бүтээлч ажил”-ыг төлөвлөж ажлын гараа болгож багш ажиллагсад 8 бүтээлч ажлыг хийж 8 сая гаруй төгрөгөөр хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн.
  4. “Даян дээрхийн хөтөч хүүхдүүд” болцгооё төслийн хүрээнд орон нутгийнхаа түүх соёл, уламжлал, байгалийн талаар мэдлэг бүтээх, мэдээлэл цуглуулах боловсруулах, илтгэх бүтээлч үйл ажиллагаанд оролцуулах  замаар сурагчдын эх хэлний чадварыг ахиулан, сурах арга барилыг дэмжих зорилгоор багшийн хөгжил болон сургачдын хөгжлийг хангахад чиглэв. Төслийн үр дүнд:

Багшийн хөгжлийн хувьд

  • Багш нар комьпютероо reset хийж анхны төлөвт оруулж сурсан ба “Ехсеl” программ дээр ажиллаж хүснэгтэн мэдээлэлд томьёо оруулж, график байгуулж, хүүхэд нэг бүрийн ахиц амжилтын тоон мэдээллийг нэгтгэх, интернет орчинд ажиллах чадвараа 60-70%-аар ахиулсан.
  • Сургалтад бага ангийн 10 багш, сургалтын менежер хамрагдаж, 2-4-р ангийн сурагчдын нийгэмшлийн хөгжлийг судаллаа. Судалгаанд бага ангийн 135 сурагч хамрагдан нийгэмшлийн хөгжлийн суурь судалгааны сантай боллоо. Бага олимпиадад Хүн ба байгаль судлагдахуунаар 2-р байр эзэлсэн. 
  • Техник хэрэгслээ ашиглан   даалгаврын сан бүрдүүлэн  хичээлд ашиглан,  арга зүй технологио өнгө үзэмжтэй бэлтгэн сум, бүс, аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж байна. Улсын олимпиадын 2-ын давааны “Бүтээлч багш” төрөлд багаараа 3-р байр эзэлсэн амжилт гаргасан.

Сурагчийн хөгжлийн хувьд

  • Орон нутгийн   түүх домогт газруудын мэдээллийг цуглуулж, домгийг зөв, цэвэр бичин цээжилж, анги хамт олон, үе тэнгийнхэндээ ярих, илтгэх замаар эх хэлний чадвараа ахиуллаа. “Эрдэм”-5 массын олимпиадад 5а ангийн сурагчид монгол хэл судлагдахуунаар 2-р байранд эзэлсэн.
  • Байгалийн ухааны түшиц кабинетийг тохижуулан, байгалийн ухааны хичээлд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн,  туршилтын багаж, тоног төхөөрөмжөөр хангаснаар сурагчдын туршилтын багажтай ажиллах, мэдээлэл боловсруулж, нэгтгэн дүгнэх чадварт ахиц гарч байна. Хөндлөнгийн үнэлгээгээр хүн ба байгаль хичээлийн дундаж 50,85% -тай шалгагдлаа.   
  • Сургалтын техник хэрэгслийг ашиглан унших эх, бичвэр, дасгал даалгавруудыг өнгө үзэмжтэй, хүүхдийн тоогоор хүртээмжтэй, дахин ашиглах боломжтой,  сонирхлыг татахуйцаар бэлтгэснээр сурагчдын сурах идэвх нэмэгдэж, сурах арга барилд ахиц гарч байна.                                                                                              

5. “Үлгэрийн баатруудаар дамжуулан суралцагчдыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хийхэд чиглэсэн.

  • Багш ширээний театрыг ашиглан үлгэрийн баатруудыг амилуулан сурагчидтай хамтран дүр бүтээн тоглож сурагчдыг хөгжүүлэх /ээлжит хичээлээр/
  • Уран унших арга барилд суралцах /хэлний хичээл болон чөлөөт цагаараа/
  • 6 модны оньсон тоглоомоор тоглож сурах/ ХГҮА/
  • Мандолин хөгжмийн дугуйлан хичээллүүлэх / чөлөөт цагаараа/
    -Бүжгийн дугуйлан хичээллэх
    -Жүжгийн дугуйлан хичээллэх
    -Бидний сурсан зүйл тайлан тавих

Дараах үр дүн гарсан:

Сурагчдад:

  • Унших, ярих, өөрийгөө илэрхийлэх хамтран ажиллах, харилцах чадварт ихээхэн ахиц гарсан.
  • Үгийн утга тайлбарлах, шинэ үг, хүнд үгийг ойлгох, түүнийгээ хэрэглэх чадварын хурдад дэвшил гарсан.
  • Сурагчдын сурах хүсэл, идэвх сонирхол, цаг баримтлах, хичээл хийх хурд нэмэгдэж байгаа.
  • Өөртөө итгэлтэй болж, оролцоо нэмэгдсэн.
  • Эх  хэлний   чадвар  дээшилж,  хэл  ярианы  хөгжил  сайжирсан.
  • Сургуулийн бүжиг, жүжиг, мандолин хөгжмийн хамтлагтай болсон.  Цаашид сурсан зүйлээ  түгээн дэлгэрүүлэх  толгой хүүхдүүд бэлтгэгдэж байна.

Багшид:

  • Багш нарын заах арга зүй, ур чадвар нэмэгдсэн
  • Ажиллах урам зориг нэмэгдэж бүтээлч хандлага төлөвшсөн.

Эцэг эх олон нийтэд:

  • Эцэг эхийн оролцоо, хандлага сайжирч бүтээлч болсон.

6. 2019-2020 оны хичээлийн жилд Дэлхийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэл төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 4-р шатны  “Хөгжсөн багш – Хөгжсөн хүүхэд” бага ангийн багш нарыг чадавхжуулах 13 сая төгрөгний санхүүжилт бүхий төсөл хэрэгжиж байна. Төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд багш нарын МХХТ-ийг дэмжих,  чадваржуулах зорилгоор “Онлайнаар суралцахуй” сургалтыг 2020 оны 01-р сарын 3-5-ны өдрүүдэд БМДИ-ийн сургагч багш нараас

  1. 21-р зууны чадварууд багшийн хөгжил
  2.  Даалгаврын гүйцэтгэлд суурилсан хичээл төлөвлөлт
  3. Багшийн МХХТ-ийн цогц чадамж дэд сэдвүүдээр авч багшийн хөгжлийг дэмжин ажиллалаа.
Close Panel